Grohe
GROHE шүршүүрийн системүүд
GROHE шүршүүрийн системүүд

Шүршүүрт орох шинэ хэв маяг руу ороорой

Орчин үеийн бөгөөд өвөрмөц шүршүүрийн шийдэлд тавтай морил.

GROHE шүршүүрийн системүүд
Илүү тансаг зүйл хайж байна уу?

Илүү тансаг зүйл хайж байна уу?

Орчин үеийн ариун цэврийн өрөө бол сайн сайхан байдлын баян бүрд бөгөөд алжаалаа тайлах газар байх ёстой. Үүнийг шүршүүрт орохдоо мэдрэх ёстой юм: Дулаахан бөгөөд зөөлөн шүршилтээр таныг бүрэн шүршихүйц хангалттай том хэмжээтэй шүршүүрийн толгойнууд. Таны өдрийн алжаал ядаргааг таны үсний шампуньтай нэгэн зэрэг түргэн бөгөөд хялбархнаар зайлж хаях шүршилтийн загварууд. Тэгээд магадгүй хамгийн чухал зүйл: Шүршүүр шинээр суурилуулах нь аль болох энгийн бөгөөд мэдрэмжтэй байх ёстой.

Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн

Суурилуулалт хялбар байх нь бүх хэрэглэгчдийн 82%-д худалдан авалт хийх гол шалтгаан болдог байна.
Та үүнийг мэдэх үү?

Суурилуулалт хялбар байх нь бүх хэрэглэгчдийн 82%-д худалдан авалт хийх гол шалтгаан болдог байна.

– G.V.K. Онлайн судалгаа "SmartActive Гар-Шүршүүр" 2019 оны 7-р сар, Герман; нийт 334 хүн хамрагдсан

GROHE FastFixation
Хялбар засвар

GROHE FastFixation

Та угаалгын өрөөндөө засвар хийж, GROHE шүршүүрийн системийг шинээр суурилуулах гэж байгаа бол, дээд хэсгийн уян хатан тулгуур танд таалагдах нь дамжиггүй: та үүнийг дээш нь 40 мм, доош нь 100 мм чөлөөтэй байрлуулах боломжтой. Энэ нь танд өмнө нь нүхэлж гаргасан нүхнүүдээ ашиглах боломжийг олгодог.

GROHE FastFixation
Та юу гэж бодож байна вэ?

Таныг шүршүүрт орох үед стандарт шүршүүрийн толгойгоор нэг минутад хэдэн литр ус дамжин урсдаг вэ?

Зөв утгын доор гулсуулагчийг зөөж аваачна уу. Тэгээд OK дээр дарж, баталгаажуулаарай.

0 литр
GROHE EcoJoy
Манай хамгийн тогтвортой онцлог

GROHE EcoJoy

GROHE-ийн бүтээгдэхүүнүүд дээр бид боломжтой үед хаана ч ус хэмнэх технологийг нэгтгэхийг хичээдэг. Бид таныг GROHE-оос хүлээж болох тансаг мэдрэмжийн хамтаар GROHE EcoJoy шиг тогтвортой технологийг нэгтгэн ашиглахыг хүсч байна. Үр дүн нь: Цэвэр тогтвортой мэдрэмж.

Та юу гэж бодож байна вэ?

Шүршүүрийн системийн талаар ярихад хүмүүсийн хэдэн хувь нь цэвэрлэхэд хялбар байхыг нэн тэргүүний чухал зүйлд тооцдог вэ?

Зөв утгын доор гулсуулагчийг зөөж аваачна уу. Тэгээд OK дээр дарж, баталгаажуулаарай.

0 %
GROHE SpeedClean
Хүрэлтээр цэвэрлэх

GROHE SpeedClean

Шүршүүрээ цэвэрлэх нь аль болох хялбар байх ёстой бөгөөд энэ нь таны шүршүүрийн удаан эдэлгээг хангадаг. Энэ зорилгод хүрэхийн тулд бид өнгөр тогтохоос хамгаалдаг GROHE SpeedClean системийг зохион бүтээсэн юм. SpeedClean системийн тусламжтайгаар шүршүүрийн хошуунаас тогтсон өнгөрийг арилгахад хялбар - хошууны дээгүүр хуруугаараа сойздоод л таны цэвэрлэгээ дуусна.

GROHE SpeedClean

GROHE шүршүүрийн системүүдийн тусламжтайгаар сайн сайхан байдлын баян бүрдийг бүтээгээрэй

Бид өөрсдийн хэрэглэгчдэдээ загвар, ажиллагаа нь төгс зохицсон шинэлэг технологийн шүршүүрийн бүтээгдэхүүний шийдлүүдийг өргөн сонголттойгоор хүргэж байна.

Жонас Бренвалд (Jonas Brennwald), LIXIL Water Technology EMENA-ийн Ерөнхий Захирал, Grohe AG-ийн Хамтарсан Ерөнхий Захирал
Жонас Бренвалд (Jonas Brennwald), LIXIL Water Technology EMENA-ийн Ерөнхий Захирал, Grohe AG-ийн Хамтарсан Ерөнхий Захирал
Таны хялбар сайжруулалт

GROHE Vitalio Start System 250

250 мм диаметр бүхий тогтвортой шүршүүр

GROHE Vitalio Start System нь тансаг шүршүүр заавал өндөр үнэтэй байх албагүй гэдийг батладаг. Угаалгын өрөө бүрийг орчин үеийн, таатай шүршүүрээр тоноглож, боловсронгуй болгон өөрчлөх боломжтой.

250 мм диаметртэй шүршүүрийн толгойг ямар ч загварын угаалгын өрөөнд тохируулан, дөрвөлжин болон дугуй хэлбэрээс сонгох боломжтой.

250 мм диаметр бүхий тогтвортой шүршүүр

Шүршүүрийнхээ загварыг өөрчлөх





Том байх тусмаа сайн

GROHE Vitalio Joy System 260

260 - 310 мм толгой бүхий шинэ бөгөөд сэргээгч шүршүүр.

Манай GROHE Vitalio Joy шүршүүрийн шинэ системийн шүршүүрийн толгойнууд нь 260 мм эсвэл 310 мм диаметрээр ирдэг бөгөөд Vitalio 110 гар шүршүүр нэмэлтээр дагалддаг. Энэхүү хослол нь таныг зөөлөн бороон шүршүүрээс эхлээд зөөлөн тэр ч бүү хэл чанга иллэг бүхий шүршилтийн өргөн сонголтоор хангана.

260 - 310 мм толгой бүхий шинэ бөгөөд сэргээгч шүршүүр.

Нимгэн, орчин үеийн бөгөөд төгс ажиллагаатай

GROHE Vitalio Joy 260 шүршүүрийн системийн шүршүүрийн толгойг 180 градусаар дамжуулан хялбархнаар эргүүлэх боломжтой шүршүүрийн гаран дээр суулгасан бөгөөд энэ нь танд хүссэн газраа онож шүршихийн тулд өнцөг бүрийг төгс тохируулах боломжийг олгодог. Vitalio Joy 260 таазны толгойтой шүршүүр нь шүршилтийн гурван бүсээр ажилладаг: Jet шүршигч нь хүчтэй бөгөөд төвлөрсөн, SmartRain шүршигч нь чийрэгжүүлэх, амраах шүршилтийн горимоор ажилладаг бол Rain шүршигч нь биеийг бүхэлд нь усаар булхах зорилгоор шүршүүрийн том суурийн бүх шүршигч нүхийг ашигладаг байна.

GROHE CoolTouch

Хэт халуун байна уу? Дахиж хэзээ ч ингэхгүй!

Танд шүршүүрийнхээ температурыг зөв тохируулах гэж оролдох зуураа өөрийгөө түлж байсан тохиолдол байгаа юу? Энэ бол таатай, тансаг байдлаар шүршүүрт орохын эсрэг зүйл юм. Тийм ч учраас бид GROHE CoolTouch-ийг зохион бүтээсэн: Энэхүү технологи нь манай бүтээгдэхүүнүүдийн гадаргууг хэт халахаас хамгаалдаг тул түлэгдэх эрсдэлгүй болгодог. Аюулгүй байдлын талаас энэ нь ялангуяа хүүхдүүдэд тун чухал.

Шинэ хэв маягаар шүршүүрт орох




Шүршүүрт орох шинэ хэв маягийг мэдрээрэй

GROHE Vitalio SmartActive

Шинэлэг технологи бүхий шүршилтийн загварыг мэдрээрэй
GROHE VITALIO SMARTACTIVE

Шинэлэг технологи бүхий шүршилтийн загварыг мэдрээрэй

Та GROHE Vitalio SmartActive гар шүршүүрийн хоёр өөр хэмжээтэй хоёр өөр загвараас сонгох боломжтой: хоёулаа хромон эсвэл цагаан нүүр бүхий сонгодог дугуй хэлбэр болон орчин үеийн дөрвөлжин хэлбэртэй. Энэ нь шинэ маягаар шүршүүрт ороход зориулсан гурван өөр шүршилтийн загварыг нэмэлтээр оруулсан GROHE Vitalio SmartActive гар шүршүүртэй төгс зохицохоор зохион бүтээгдсэн дээд зэргийн ни\u00ADмгэн бөгөөд суурилуулахад хялбар шүрш\u00ADүүрийн хашлагыг нэмэлтээр дагалдуулдаг.

Шинэлэг технологи бүхий шүршилтийн загварыг мэдрээрэй
GROHE SmartTip

Товчлуурт хүрэх төдийд л зөөлнөөс чанга хүртэл

GROHE SmartTip танд шүршилтийн төрлийг энгийн ганц товчлуураар өөрчлөх боломжийг олгодог. Чийрэгжүүлэх Rain шүршигч, алжаал ядаргаа тайлах ActiveMassage шүршигч болон шампунийг түргэн зайлж эсвэл шүршүүрийг тэр дор нь цэвэрлэдэг хамгийн хүчирхэг Jet шүршигчийн хооронд хялбархнаар сэлгэх боломжтой.

GROHE FastFixation

Шинэ GROHE шүршүүрийг бэхлэх хялбар боллоо

Хашлаганы системийн тулгуурууд нь нүхэлж гаргасан байгаа нүхнүүдэд тааруулахын тулд өндрийг нь тохируулах боломжтой тул та плитандаа шинэ нүх нүхлэх шаардлагагүй. Тулгууруудыг ганц боолтоор чангалахад л болно - үнэхээр хялбархан байгаа биз. GROHE TileFix системд тулгууруудыг мөн гүнээр нь тохируулах боломжтой. Хагас плитан ханатай угаалгын өрөөний плитан хананд тохируулахын тулд 1,6 см хүртэл нөхвөрийг дагалдуулсан байгаа. Тиймээс хэрэв дээд хэсэг нь плитагүй бол санаа зовох хэрэггүй.

Тансаг байдлаар шүршүүрт орох боломжоо нээн илрүүлээрэй




GROHE шүршүүрийн системүүдийн багц

Vitalio Start System 250

Vitalio Start System 250

Толгойн шүршүүр
Диаметр: 250 мм
Шүршүүрийн гар: 390 мм эргэлддэг

Гар шүршүүр
Диаметр: 100 мм
2 шүршигч: Rain, Jet

Vitalio Joy System 260

Vitalio Joy System 260

Толгойн шүршүүр
Диаметр: 260 мм эсвэл 310 мм
Шүршүүрийн гар: 450 мм эргэлддэг

Гар шүршүүр
Диаметр: 110 мм
3 шүршигч: Rain, Massage, SmartRain

Vitalio SmartActive

Vitalio SmartActive

Толгойн шүршүүр
-
-

Гар шүршүүр
Диаметр: 130 мм эсвэл 150 мм
3 шүршигч: Rain, Jet, ActiveMassage

Бүх угаалгын өрөө болон үнийн түвшинд тохирдог загварууд

GROHE угаалгын өрөөний бүрэн иж бүрдлээр дамжуулан та өргөн сонголт бүхий эд ангиас сонгох боломжтой төдийгүй: Бүх эд ангиуд нь хамтдаа зохицож ажиллахаас гадна хоорондоо уялдаа бүхий нэгэн цогц загварыг бий болгодог гэдэгт итгэлтэй байж болно.

VITALIO START
VITALIO START
VITALIO START
VITALIO START
VITALIO START
VITALIO START
VITALIO START
VITALIO START
VITALIO START
VITALIO START
VITALIO START
VITALIO START
VITALIO START
VITALIO START