Grohe
GROHE SmartControl гал тогооны цоргонууд
GROHE SmartControl

Ажиллагааны илүү ухаалаг арга

Шинэлэг технологи болон загвараараа шалгарсан GROHE SmartControl ба GROHE гал тогооны багц нь төгс сонголт юм.

GROHE SmartControl гал тогооны цоргонууд
Таны гал тогоонд зориулсан шалгарсан шинэлэг технологи

Гал тогооны цоргонуудын талаар дахин бодож үзэх цаг болжээ

Одоо тогтсон нөхцөл байдлыг дахин бодож үзэж, томоохон шинэчлэл хийх хэрэгтэй үе тулгардаг. Урьд нь зөв байсан зүйл цаашид хангалттай шийдэл болж чадахгүйд нь хүрэх нь бий. Бидний эргэн тойронд байгаа орчин үеийн шаардлагад нийцсэн загвар болон шинэлэг технологийн шийдлүүдээс харахад гал тогооны угаалтуур, цоргонууд бага зэрэг хуучирсан болох нь мэдэгдэнэ. Тийм ч учраас бид таныг эрүүл ахуйн шаардлагад илүү нийцсэн, эргономик шийдлээр хангах гал тогооны цоргоны шинэлэг технологитой, ажиллагааны шалгарсан шинэ зарчим бүхий GROHE SmartControl системийг хөгжүүлээд байна. Энэ нь орчин үеийн, хотын хэв маяг бүхий загвартай ирдэг тулд таны цоргыг таны гал тогооны жинхэнэ бэлгэ тэмдэг болгох болно.

Гал тогооны цоргонуудын талаар дахин бодож үзэх цаг болжээ
Гал тогооны цоргонуудын талаар дахин бодож үзэх цаг болжээ
GROHE SmartControl

Түлхдэг товчлуур бүхий

Шинэ SmartControl функц нь амьдралыг илүү хялбар болгодог. Та хөшүүрэг ашиглахын оронд түлхдэг товчлуурын тусламжтайгаар усны урсгалыг хаах, нээх боломжтой буюу өвдөг эсвэл бугуйгаа ашиглах боломжтой гэсэн үг юм. Энэ нь хоол бэлтгээд гар тань бохирдсон, эсвэл та дэлгүүр явж ирсэний дараа гэртээ дөнгөж орж ирээд гараа угаахыг хүссэн үед яг тохиромжтой. Усны температурыг цоргоны их бие дээрх хавхлагаар тохируулна. Энэ аргаар температурыг урьдчилан тохируулж, SmartControl товчлуураар дамжуулан асааж, унтраахад маш хялбар байдаг.

GROHE татагч

Хурууныхаа үзүүрээр өндөр нарийвчлалтай удирдах боломжтой

GROHE SmartControl системийн татагч нь маш уян хатан. Татагчтай холбогдсон хүчирхэг соронзууд нь хялбархнаар буцаан татаж, зогсоодог. Өвөрмөц үелсэн шүршигч нь ус цацагдахгүй байдлаар зохион бүтээгдсэн тул хүнсний ногоо угаах, эсвэл угаалтуурыг цэвэрлэхэд хялбар болгоно.

GROHE Minta SmartControl

Цилиндр загвараар хялбархан ажилладаг

GROHE Minta нь SmartControl ажиллагааны шинэлэг зарчимд үе шатыг төгс тохируулдаг. Өнгөлөг бүрхэвч бүхий цилиндр хэлбэр нь орчин үеийн бүх гал тогоонд тохирдог – ямар хэмжээтэй байхаас үл хамааран.

Цилиндр загвараар хялбархан ажилладаг
Цэвэр, эрүүл цоргоны ус
GROHE Triple Core

Цэвэр, эрүүл цоргоны ус

“Pure Freude an Wasser” гэдэг нь та манай бүтээгдэхүүнийг ашиглан хамгийн цэвэр тунгалаг ус хэрэглэнэ гэсэн үг юм. Өндөр даралт дор цайраар цутгаж, татах шлангийн дотор талд ус тусгаарлах зам байршуулж өгсөн тул ус цорго дотор хар тугалга, никельтэй хүрэлцэхгүй болсон. Үүнээс гадна энэхүү дотоод ус тусгаарлагч зам нь халуун гадаргуу дээр түлэгдэхээс хамгаалж халуун ус болон гаднах гадаргуугийн хооронд хаалт болж өгдөг тул их биетэй хүрэлцэхгүй. Ингэснээр та болон танай гэрийнхэн илүү аюулгүй цоргоноос эрүүл, цэвэр ундны ус уух боломжтойн баталгаа болно.

GROHE FastFixation Plus

Багаж ашиглахгүй угсрах боломжтой

GROHE QuickFix Plus-ийн тусламжтайгаар бид суурилуулалтын үйл явцыг түргэсгэх зорилгоор сул эд ангиудын тоог багасгасан. Та угаалтуурын доорх цоргоны тогтоогчийг түлхэж, эргүүлэхэд л хангалттай бөгөөд таны суурилуулалт хийгдсэн гэсэн үг. Ямар нэг багаж ашиглах шаардлагагүй тул энэ арга нь таны цагийг маш их хэмнэнэ гэсэн үг!

Та юу гэж бодож байна вэ?

GROHE FastFixation Plus-ийг ашиглан суурилуулалт хийх нь хэр илүү хурдан байх бол?

Зөв утгын доор гулсуулагчийг зөөж аваачна уу. Тэгээд OK дээр дарж, баталгаажуулаарай.

0 %
GROHE угаалтуурууд

GROHE угаалтууруудын хэлбэр ба ажиллагаа нь төгс зохицсон байдаг

Та өөрийн үндсэн хэрэгцээг хангах угаалтуур, эсвэл орчин үеийн, хоорондоо уялдаатай бөгөөд тансаг загварыг нэг дор бүрдүүлэх дээд зэрэглэлийн сонголтыг хайж байгаагаас үл хамааран: GROHE нь бүх гал тогооны суурилуулалтанд тохирох зөв шийдлээр таныг хангана. GROHE гал тогооны угаалтуурууд нь GROHE-ийн олонд танигдсан алдартай чанарыг нэгэн адилаар хүргэдэг бөгөөд төрөл бүрийн хэлбэр, гадаргууны сонголттой – сонгосон загвараас хамааран.

Бүтэц

Бүтэц

Зэвэрдэггүй ган

Зэвэрдэггүй ган

Бид өвөрмөц бөгөөд жигд бүтээгдэхүүнүүдээр дамжуулан хэрэглэгчдийнхээ гал тогооны угаалтуурын хэрэглээг дэмжих зорилготой.

Бид өвөрмөц бөгөөд жигд бүтээгдэхүүнүүдээр дамжуулан хэрэглэгчдийнхээ гал тогооны угаалтуурын хэрэглээг дэмжих зорилготой.
Бүх гал тогоонд тохиромжтой

GROHE гал тогооны багц

GROHE нь олон төрлийн шинэлэг багцуудтай тул бусад үйлдвэрлэгчдийнхтэй харьцуулж, холихгүйгээр хоорондоо уялдаа бүхий гал тогооны угаалтуурын загвараар хангахад хялбар байдаг.

Дан бүтээгдэхүүнүүд

Бид таныг цорго, угаалтуур болон туслах хэрэгслүүд зэрэг дан бүтээгдэхүүнүүдээр хангахдаа баяртай байдаг.

Дан бүтээгдэхүүнүүд

Цоргоны иж бүрдлүүд болон туслах хэрэгслүүд

Угаалтуур, цорго болон туслах хэрэгслүүдийн хоорондоо зохицдог иж бүрдлүүдийг ашиглан хоорондоо уялдаатай гал тогооны загварыг гаргахад хялбар байдаг.

Цоргоны иж бүрдлүүд болон туслах хэрэгслүүд

Усны системүүд

Гал тогоогоо GROHE усны системээр тоноглоод, гэр бүлийнхэн болон зочидоо шүүж цэвэршүүлсэн шинэлэг усаар өдөр бүр дайлаарай – хүйтэн ус (GROHE BLUE) болон халуун ус (GROHE RED) гаргах боломжтой.

Усны системүүд

Бүгдийг нэг дор нэгтгэсэн систем

Манай бүгдийг нэг дор нэгтгэсэн системүүд нь угаалтуурыг хог хаягдлыг зохицуулах шийдэл болон нэмэлт туслах хэрэгслүүдийг багтаасан усны системтэй нэгтгэж өгөх төгс арга юм.

Бүгдийг нэг дор нэгтгэсэн систем
Бүх гал тогоонд тохиромжтой

GROHE Minta SmartControl

Mintа SmartControl-ийг GROHE гал тогооны багцаас тохирох бүтээгдэхүүнүүдтэй нэгтгээд, хоорондоо уялдаатай загварыг бий болгоорой.

GROHE Minta SmartControl
GROHE Minta SmartControl
GROHE Minta SmartControl
GROHE Minta SmartControl
GROHE Minta SmartControl
GROHE Minta SmartControl
GROHE Minta SmartControl
GROHE Minta SmartControl
GROHE Minta SmartControl
GROHE Minta SmartControl