Grohe
GROHE SmartControl гал тогооны цоргонууд
GROHE SmartControl

Орчин үеийн шаардлагад нийцсэн загвартай ухаалаг технологи

GROHE SmartControl болон GROHE гал тогооны багц нь таныг зах зээл дээр онцгойлон ялгарахад туслана.

GROHE SmartControl гал тогооны цоргонууд
GROHE гал тогооны багц

Бүх гал тогоонд зориулсан шалгарсан шинэлэг технологи

Гал тогоонд зориулсан ухаалаг, шинэлэг технологи болон төхөөрөмжийн хэрэгцээ жил ирэх тутам нэмэгддэг. GROHE нь энэхүү шаардлагад төгс нийцэх түнш юм. Бид загвар, эргономик ажиллагаа болон хэрэглэгчид ээлтэй байдлаараа амжилтанд хүрдэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхэд гол анхаарлаа төвлөрүүлдэг. GROHE SmartControl технологиор дамжуулан бид таны гал тогооны цоргонд тохирох, эрүүл ахуйн шаардлагад илүү нийцсэн сонголтуудыг санал болгох ажиллагааны жинхэнэ шинэлэг зарчмыг хөгжүүлээд байна.

Бүх гал тогоонд зориулсан шалгарсан шинэлэг технологи
GROHE SmartControl

Түлхдэг товчлуур бүхий

Шинэ SmartControl функц нь амьдралыг илүү хялбар болгодог. Та хөшүүрэг ашиглахын оронд түлхдэг товчлуурын тусламжтайгаар усны урсгалыг хаах, нээх боломжтой буюу өвдөг эсвэл бугуйгаа ашиглах боломжтой гэсэн үг юм. Энэ нь хоол бэлтгээд гар тань бохирдсон, эсвэл та дэлгүүр явж ирсэний дараа гэртээ дөнгөж орж ирээд гараа угаахыг хүссэн үед яг тохиромжтой. Усны температурыг цоргоны их бие дээрх хавхлагаар тохируулна. Энэ аргаар температурыг урьдчилан тохируулж, SmartControl товчлуураар асааж, унтраагаад, усны урсгалыг тохируулахад маш хялбар байдаг.

GROHE татагч

Хурууныхаа үзүүрээр өндөр нарийвчлалтай удирдах боломжтой

GROHE SmartControl системийн татагч нь маш уян хатан. Татагчтай холбогдсон хүчирхэг соронзууд нь хялбархнаар буцаан татаж, зогсоодог. Өвөрмөц үелсэн шүршигч нь ус цацагдахгүй байдлаар зохион бүтээгдсэн тул хүнсний ногоо угаах, эсвэл угаалтуурыг цэвэрлэхэд хялбар болгоно.

Цэвэр, эрүүл цоргоны ус
GROHE Triple Core

Цэвэр, эрүүл цоргоны ус

“Pure Freude an Wasser” гэдэг нь та манай бүтээгдэхүүнийг ашиглан хамгийн цэвэр тунгалаг ус хэрэглэнэ гэсэн үг юм. Өндөр даралт дор цайраар цутгаж, татах шлангийн дотор талд ус тусгаарлах зам байршуулж өгсөн тул ус цорго дотор хар тугалга, никельтэй хүрэлцэхгүй болсон. Үүнээс гадна энэхүү дотоод ус тусгаарлагч зам нь халуун гадаргуу дээр түлэгдэхээс хамгаалж халуун ус болон гаднах гадаргуугийн хооронд хаалт болж өгдөг тул их биетэй хүрэлцэхгүй. Ингэснээр та болон танай гэрийнхэн илүү аюулгүй цоргоноос эрүүл, цэвэр ундны ус уух боломжтойн баталгаа болно.

GROHE Accent SmartControl

Гал тогооны тавцан дээр орчин үеийн шаардлагад нийцсэн дүр төрхийг бий болгоно

Орчин үеийн шаардлагад нийцсэн, гоёмсог загвар бүхий GROHE Accent SmartControl цорго нь аль ч гал тогоонд зориулсан бэлгэ тэмдэг болдог. Accent цорго нь өндөр, L-хэлбэрийн цоргоны доор хоолны том сав эсвэл ваар байрлуулахад зориулсан, тав тухтай ажиллах хангалттай зай үлдээдэг. Цорго нь 140°-аар эргэдэг тул том эсвэл давхар угаалтуурт төгс зохицно.

Гал тогооны тавцан дээр орчин үеийн шаардлагад нийцсэн дүр төрхийг бий болгоно
GROHE Scala SmartControl

Конус хэлбэртэй сонголт

GROHE Scala SmartControl-ийн тусламжтайгаар та орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн бөгөөд хотын хэв маяг бүхий загварыг ажиллагааны шинэлэг зарчимтай нэгтгэх боломжтой - орчин үеийн бөгөөд минималист хэв маягийн гал тогоонд яг тохирно. Мэдээж GROHE Scala нь таныг цоргоны дор ажиллах хангалттай зайгаар хангах бөгөөд 140°-аар эргэх боломжтой. Татдаг шүршигчтэй нэгтгэж өгсөнөөр энэ нь GROHE SmartControl-ийн нарийвчлалыг бүрэн уян хатнаар мэдрэх боломжийг таны гарт үлдээж байна.

Конус хэлбэртэй сонголт
GROHE Vento SmartControl

Цилиндр загвараар хялбархан ажилладаг

GROHE Vento нь SmartControl ажиллагааны шинэлэг зарчмын үе шатыг төгс тохируулж өгдөг. Цилиндр хэлбэр нь орчин үеийн бүх гал тогоонд тохирдог.

Цилиндр загвараар хялбархан ажилладаг
GROHE угаалтуурууд

GROHE угаалтууруудын хэлбэр ба ажиллагаа нь төгс зохицсон байдаг

Та өөрийн үндсэн хэрэгцээг хангах угаалтуур, эсвэл орчин үеийн, хоорондоо уялдаатай бөгөөд тансаг загварыг нэг дор бүрдүүлэх дээд зэрэглэлийн сонголтыг хайж байгаагаас үл хамааран: GROHE нь бүх гал тогооны суурилуулалтанд тохирох зөв шийдлээр таныг хангана. GROHE гал тогооны угаалтуурууд нь GROHE-ийн олонд танигдсан алдартай чанарыг нэгэн адилаар хүргэдэг бөгөөд төрөл бүрийн хэлбэр, гадаргууны сонголттой – сонгосон загвараас хамааран.

Бүтэц

Бүтэц

Зэвэрдэггүй ган

Зэвэрдэггүй ган

Бид өвөрмөц бөгөөд жигд бүтээгдэхүүнүүдээр дамжуулан хэрэглэгчдийнхээ гал тогооны угаалтуурын хэрэглээг дэмжих зорилготой.

Бид өвөрмөц бөгөөд жигд бүтээгдэхүүнүүдээр дамжуулан хэрэглэгчдийнхээ гал тогооны угаалтуурын хэрэглээг дэмжих зорилготой.
Бүх гал тогоонд тохиромжтой

GROHE гал тогооны багц

GROHE нь олон төрлийн шинэлэг багцуудтай тул бусад үйлдвэрлэгчдийнхтэй харьцуулж, холихгүйгээр хоорондоо уялдаа бүхий гал тогооны угаалтуурын загвараар хангахад хялбар байдаг.

Дан бүтээгдэхүүнүүд

Бид таныг цорго, угаалтуур болон туслах хэрэгслүүд зэрэг дан бүтээгдэхүүнүүдээр хангахдаа баяртай байх болно.

Дан бүтээгдэхүүнүүд

Цоргоны иж бүрдлүүд болон туслах хэрэгслүүд

Угаалтуур, цорго болон туслах хэрэгслүүдийн хоорондоо зохицдог иж бүрдлүүдийг ашиглан хоорондоо уялдаатай гал тогооны загварыг гаргахад хялбар байдаг.

Цоргоны иж бүрдлүүд болон туслах хэрэгслүүд

Усны системүүд

Гал тогоогоо GROHE усны системээр тоноглоод, гэр бүлийнхэн болон зочидоо шүүж цэвэршүүлсэн шинэлэг усаар өдөр бүр дайлаарай – хүйтэн ус (GROHE BLUE) болон халуун ус (GROHE RED) гаргах боломжтой.

Усны системүүд

Бүгдийг нэг дор нэгтгэсэн систем

Манай бүгдийг нэг дор нэгтгэсэн системүүд нь угаалтуурыг хог хаягдлыг зохицуулах шийдэл болон нэмэлт туслах хэрэгслүүдийг багтаасан усны системтэй нэгтгэж өгөх төгс арга юм.

Бүгдийг нэг дор нэгтгэсэн систем
GROHE гал тогооны багц

Бүх гал тогоонд зохицдог бүтээгдэхүүнүүд

GROHE-ийн олон төрлийн шинэлэг гал тогооны багц дотроос өөртөө төгс таарах сонголтыг олоорой.

ACCENT SmartControl
ACCENT SmartControl
ACCENT SmartControl
ACCENT SmartControl
ACCENT SmartControl
ACCENT SmartControl
ACCENT SmartControl